Гэр бүл судлаач, Хүний хөгжлийн ментор, Зохиолч П.Буяндэлгэр
2009 оноос "Оюуны Соронз" паблишин үүсгэн байгуулж өнөөдрийг хүртэл ажиллаж байна. 2003 оноос Гэр бүл, Хүний хөгжлийн сургалт лекцүүдээ монгол даяар 140 гаран мянган хүнд хүргэн заасан. 2009 оноос хойш дэлхийн шилдэг номуудыг монголчууддаа хүргэхээр орчуулан ажиллаж мөн олон жил заасан өөрийн сургалт лекцүүдээ ном болгож эхэлсэн. Ингээд 2011 онд "Нар хүнээс манддаг" анхны номоо гаргаснаас хойш 12 ном бичжээ. Мөн эхнэр Р.Оюундарь "Хайрлагдсан эмэгтэйн зурвас" хоёр дэвтэр бичиж бид хамтарч "Хөзрийн хатан" 4 дэвтрийг бичсэн билээ. 2003 оноос хойш өнөөдрийг хүртэл Хүний хөгжил, Гэр бүл, Сэтгэл судлалын чиглэлээр тасралгүй сургалт, зөвлөгөө, оюуны бүтээлээ бичиж хэвлүүлэн ажилласаар байна.