Сэтгэл зүй, нийгэм, гүн ухааны нөхцөл болзлууддаа, аль эсвэл шашин, теологийн зарчмуудын талаарх олон зууны буруу ойлголтдоо хэдэн зуунаар хоригдсон хүнийг бүрэн төөрөгдөл, бүх төрлийн үзэл суртлын төөрдөг байшингийн энэхүү эрин үед чөлөөлөхийн төлөө Х.М. Самаэл Аун Вэорын өргөсөн "Агуу хувсгал" хэмээх энэхүү шастирын зорилго нь амьдралын механик чанарт биднийг хүлдэг бүх гинжийг тастах дидактик болон диалектикийг бүрэн танин мэдэх билээ. Учир нь эндээс, идэвхтэй уншигч маань амьдралын гол мөрний усыг гатлан нөгөө эрэг, чөлөөлөлтийн эрэг дээр гарахаар залуурдан буй адал явдал хайгчийг зовоох бүх асуултад оновчтой хариултуудыг олох болно.