Та энэхүү зохиолыг сонссоноор “бөө хүний хувь заяа, тавилан ямар хатуу замнал, саад бэрхшээл, зовлон жаргалыг туулж бөө болдог бэ?” гэдгийг ойлгох болно. Бөө хүний жудаг ёс зүй, сэтгэлийн хат, хүмүүнд нөлөөлөх хүн хоорондын харилцаа, хүн хүнээ хайрлах хүний мөн чанарыг олон өнгөөр зохиолд тусгасан билээ. Бөө хүний эрдэм чадал ямар их, аугаа хязгааргүй уудам, уужим өр нинжин байдгийг мөн ойлгож болно. Бөө хүний тавилан яаж сонгогдоод төгсдөг бүхий л адармаатай амьдралыг харуулахыг зорьсон зохиол юм. Тэнгэр таалсан хөх нуруутан та бүхнийг Мөнх хөх тэнгэр ивээг…Хурай Хурай хурай