Бусдаас илүү байлгах гэсэн эцэг эхийн хэт их дарамтаас болж сэтгэцийн өвчтэй болсон Нямсүрэн бүсгүйн цуврал аллагын тухай түүх. Үйл явдал нийгмээс гадуурхагдсан гудамжны тэнэмлүүд, сэтгэцийн өвчтөн, асрамжийн газар гэх мэт газар өрнөнө.
Бидний "хайр" гэж нэрлэдэг сэтгэлгээний хайрцаг хүүхдийн амьдралыг хэрхэн эвддэг тухай, үйлийн үрийг үүрч бардаг тухай өгүүлсэн триллер зохиол.