Өнөө үед байгууллага, компанийн үүрэг, функц илүү төрөлжиж, ажилтан болон багийг бүрдүүлэх, бие даалгах, шинэ санал, санаачилга гаргах боломжоор хангах, тэдэнд эрх мэдлийг олгох, удирдах үйл явцад оролцуулж, үр дүнтэй үнэлэлт хийх, сургалт, зөвлөгөөгөөр хангах, оновчтой урамшууллын системийг бий болгох замаар байгууллагад илүү үр дүнтэй менежментийн хэв маягийг бий болгох шаардлагатай болжээ.
Иймд энэхүү ном нь өдөр тутам практик дээр хүний нөөцийн менежментийн шалгарсан хэрэгслүүдийг үр дүнтэй ашиглаж, зөв дарааллаар хэрэгжүүлж тавьсан зорилго, зорилтууддаа хүрэхэд юу гол шаардлагатай болохыг танд хялбараар ойлгуулж, түүнийг ажил, амьдрал дээрээ хэрэглэж менежментээ илүү үр дүнтэй болгоход туслах болно.
Мөн зарим нэг чухал сэдэвтэй холбогдуулж дэлхийн шилдэг компани, менежерүүдийн туршлага, жишээгээр баяжуулан хүргэж байна.