Дөчөөд онд цаг төрийн байдал түгшүүртэй, баруун талд дэлхийн хоёр дугаар дайн, зүүн талд Японы түрэмгийлэгчид занал хийлж байсан үед Хэнтий аймагт байсан Морин бригадыг баруун хязгаарт нүүлгэн шилжүүлсэн юм. Тэдгээр дайчид урт замыг морьтой, явган туулж богино хугацаанд заасан газарт очсон. Эр цэргийн тэсвэр хатуужил зориг тэвчээр гаргасан тэрхүү баатарлаг дайчдын туулсан бартаат хүндхэн нөхцөл байдлыг үнэн зөвөөр ирээдүй хойч үеийнхэнд дэлгэн үзүүлэхийг зорьсон. Үнэн хэрэгтээ өдгөө 80 гаруй жил өнгөрсөн ч төр засаг ард түмэн эл явдлын талаар мартсан байх юм. Иймд түүхт 6-дугаар Морин бригадын алдар гавьяаг сэргээх, ард түмэнд мэдрүүлэх зорилготой. Тэдгээр 2000 гаруй цэрэг дарга нар ямар хүнд бэрхшээл, зовлонг туулж үүргээ биелүүлснийг эргэж сануулах, эдүгээ тэднээс бодит үнэнийг өгүүлэх амьд мэнд хэн ч үлдсэнгүй, тэдний сүнс гэж байдаг бол баярлах буй заа.