Үрээ алдсан эх хүний сэтгэлийн шаналал, даваад гарсан мэдрэмжийн талаар болон мэдээллийн технологийн салбарт эрчүүдтэй эн тэнцүү ажиллаж ямар ч асуудалтай нүүр тулсан даваад гарах хэрэгтэй гэж өөрийгөө хурцлан амьдарсан тухай. Өөрөө хүсээгүй атлаа хүчирхэг эмэгтэй гэж хэлүүлж явсан тэрээр эмэгтэй хүн хүчтэй нэгэн байх биш эрх танхи эмэгтэй хүн байхын чухлыг өгүүлнэ. Ирээдүйд юу болохыг хэн ч таашгүй тул өнөөдөртөө болон өөртөө хайртай байхын чухлыг сануулсан ба сэтгэлийн амар амгалан гэдэг өрөөлөөс бус өөрөөс хамааралтайг ойлгуулжээ. Зүрхээ сонгох уу? Тархиа сонгох уу?